“Монголын уул уурхай дахь эмэгтэйчүүд” ТББ санаачлан тус олборлох салбар дахь эмэгтэйчүүдийн оролцооны өнөөгийн түвшинг тодорхойлох судалгааг өөрийн хүч хөрөнгөөр хийж байна. Судалгаанд уул уурхайн салбартай холбоотой чиглэл бүрийн компаниуд оролцсоноос гадна боловсролын байгууллагыг ч бас хамарсан нь энэхүү судалгааг олон талаас нь иж бүрэн тодорхойлоход тустай байв.
Үндэсний статистикийн газар 2014 оны эцсийн улирлын байдлаар манай орны уул уурхайн салбарт нийт ажиллагсадын тоо 37 мянган хүн байна гэжээ. Харин манай энэхүү судалгаанд оролцож хариу өгсөн компаниудад ажиллагсадын тоог нийлүүлэн тоолж үзвэл 16000 хүн болж байгаа учраас уг судалгаа нь уул уурхайн салбарт нийт ажиллагсадын наад зах нь 35 хувь хамруулсан гэж хэлж болно. Иймд манай судалгааны үнэн зөв, бодит байдалд нийцсэн нь нилээдгүй баттай гэж дүгнэж байна.
Судалгаанд Монголын олборлох салбарын компаниудын зарим тоон үзүүлэлт, мөн уг салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, түүнчлэн энэ салбарт ажиллаж буй эмэгтэй, эрэгтэй хүний цалин хөлсний өнөөгийн байдлыг харуулав.
Монголын уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо нь дэлхийд нилээд жинтэйд тооцогдохоор байгааг судалгаагаар олж тогтоож, нэн урамтай дүгнэлтэнд хүрч байна.
Судалгааг монгол хэлээр эндээс, англи хэлээр эндээс олж үзнэ үү.